Мэдээллийн технологи, мэдээллийн систем

MS Excel 2007

Excel (Excel) бол Майкрософт (Microsoft) компанийн бүтээсэн, сприйдшийт (spreadsheet) буюу хүснэгтэн тооцоолол хийдэг, хэрэглээний томоохон програм билээ. Хамгийн анхны хувилбар нь 1987 онд гарсан ба хамгийн сүүлийн хувилбар нь 2007 онд Майкрософт Офис Excel 2007 гэсэн нэртэйгээр гараад байна. Excel нь Word (Word), Аксес (Access), Паувер Поинт (PowerPoint) гэх мэт бусад програмтай нийлж Майкрософт Офис багц програм болдог.

Excel 2007 програмыг нээнгүүт өмнөх хувилбараасаа авч үлдсэн зүйл нэлээд олон харагдана. Мөн шинээр нэмэгдсэн боломж ч цөөнгүй. Эндээс таны хамгийн түрүүнд анхаарвал зохих зүйл бол Майкрософт офис товчлуур, Күйк аксес түүлбаар (Quick access toolbar - Гарын доорх багаж хэрэгсэл), Туушин гурав юм. Энэ гурвын талаар доор дэлгэрэнгүй тайлбарлая.

Сприйдшийт

Сприйдшийт гэдэг нь янз бүрийн төрлийн өгөгдлийг хүснэгтлэн хадгалсан электрон баримт юм. Энэ нь багана, мөр бүхий хүснэгтэн бүтэцтэй. Багана мөр хоёрын огтлолцож буй хэсгийг нүд гэнэ. Чухам энэхүү нүдэнд л өгөгдөл хадгалагдаж, тооцоолол хийх боломжтой болно. Excel сприйдшийт нь Workbook, worksheet (workbook, worksheet) буюу ном, хуудаснаас бүрдэнэ. Ном нь хуудсаа агуулна.

 

Майкрософт офис товчлуур

Энэ товч нь Excelийн өмнөх хувилбаруудад Файл цэсэнд байсан функцүүдийг агуулдаг. Шинээр Workbook үүсгэх, байсан Workbookийг нээх, хадгалах, хэвлэх, хаах гэх мэт.

Ribbon

Туушин гэдэг бол баримтын дээд хэсэгт байрлах товчлууруудын өргөн зурвас юм. Энэ нь Home, Insert, Page Layouts, Formulas, Data, Review, View гэсэн долоон таабтай (tab - шошго, тэмдэг, хэсэг). Тааб бүр нь дотроо хэд хэдэн бүлэгтэй. Бүлэг гэдэг нь Excelийн сприйдшийттэй ажиллахад гүйцэтгэх үүргээрээ ижил төстэй функцүүдийн цуглуулга юм.

 

Түгээмэл хэрэглэгддэг функцүүд нь туушин дээр ил харагддаг. Бүлэг бүрийн нэмэлт боломжийг харахын тулд уг бүлгийн баруун доод буланд байгаа жижиг суман дээр дарах хэрэгтэй.

 

Туушин дээрх долоон тааб, түүний бүлгүүдийг дэлгэрэнгүйгээр харуулбал:

Home: Clipboard, Fonts, Alignment, Number, Styles, Cells, Editing
Insert: Tables, Illustrations, Charts, Links, Text
Page Layouts: Themes, Page Setup, Scale to Fit, Sheet Options, Arrange
Formulas: Function Library, Defined Names, Formula Auditing, Calculation
Data: Get External Data, Connections, Sort & Filter, Data Tools, Outline
Review: Proofing, Comments, Changes
View: Workbook Views, Show/Hide, Zoom, Window, Macros

Quick Access Toolbar

Quick Access Toolbar бол та өөрийн хамгийн түгээмэл хэрэглэдэг команд, функцүүдээ нэгтгэн байршуулсан хэсэг юм. Үүнийг туушингийн дээр, доор хаана ч байрлуулж болно. Жишээ нь түүлбаарын байрлалыг туушингийн доор шилжүүлэхийн тулд түүний төгсгөл дэх суман дээр дараад гарч ирэх командын жагсаалтаас Show Below the Ribbon буюу Туушингийн доор байрлуулах (харуулах ) гэдгийг нь сонгоно.

Мөн та күйк аксес түүлбаарт команд нэмж болно. Офис товч юмуу туушин дээр байгаа ямар ч зүйл дээр баруун товчоо (хулганы) дараад Add to Quick Access Toolbar гэдгийг сонгож нэмнэ.

Мini toolbar

Офис 2007 -д нэмэгдсэн шинэ боломж бол Мини түүлбаар юм. Энэ нь текст сонгох, эсвэл тект дээр баруун товчоо дарах үед гарч ирдэг. Энд фонтын өргөн, хэмжээ, хэлбэр, өнгө зэргийг тодорхойлох хэлбэржилтийн түгээмэл хэрэгслүүд байна.

Excel 2007 -г өөртөө тааруулан өөрчлөх

Excel 2007 -г та өөртөө эвтэйхэн байхаар өөрчлөн тохируулах өргөн боломжтой.

Үүний тулд:

  1. Офис товчин дээр дарна
  2. Excel Options дээр дарна

 

Popular хэсэг

Энэ хэсэгт мини түүлбаар, өнгө, шинэ Workbook үүсгэх дефоолт (үндсэн) тохиргоо, эрэмбэлэлт болон урьдчилан харах зэрэг ерөнхий тохиргооны сонголтууд бий. Live Preview буюу Урьдчилан харах гэдэг нь ямар нэг дизайн, хэлбэржилтийг тухайн зүйлд (текст, зураг, мөр, багана, хүснэгт гэх мэт) яг тохируулчихалгүйгээр урьдчилан харуулдаг боломж юм.

 

Formulas хэсэг

Энэ хэсэгт та, тооцоолох, томъёотой ажиллах, алдаа шалгах, алдааны дүрэм зэргийг өөрчилж тохируулах боломжтой.

 

Proofing хэсэг

Энэ хэсэгт та, тектийн алдааг хэрхэн засах, хэрхэн хэлбэржүүлэх тохиргоог өөрчилж болно. Мөн текстийн алдааг автоматаар засах, өөрийн гэсэн үгийн толь үүсгээд түүгээрээ шалгах, зарим нэг үгийг алдаанд тооцохгүй байх зэрэг тохиргоог хийж болно.

 

Save хэсэг

Энэ хэсэгт та, Workbookийг хэрхэн сануулах, автоматаар сануулах хугацаа хэр урт байх зэргийг өөрчлөх боломжтой.

 

Advanced хэсэг

Энэ хэсэгт та, засварлах, хуулах, тавих, хэвлэх, харуулах, томъёо, тооцоолол болон бусад ерөнхий тохиргоонуудыг хийж болно.

 

Customize хэсэг

Энэ хэсэгт та, күйк аксес түүлбаар руу түүл (tool - багаж, хэрэгсэл) нэмэх, хасах боломжтой. Хэрэв байнга хэрэглэгддэг түүл байвал тэрийг күйк аксест нэмэхээ эндээс гүйцэтгэж болно.

 

Excel 2007 - Workbook

Шинэ Workbook үүсгэхийн тулд:

  • Майкрософт офис товчин дээр дарна
  • New гэдэг дээр дарна
  • Blank Document гэдгийг сонгоод Create гэдэг дээр дарна



 

Хэрэв шинэ баримтаа ямар нэг темплэт (template - хэв, загвар) -ээр үүсгэх бол өөрт таарах хувилбараа сонгоод Create гэж дарна. Темплэт бол доторх текстийг нь солиод л шууд ашиглаж болох бэлэн загвар юм.

 

Workbook сануулах

Сануулахад Save, Save As гэсэн хоёр сонголт бий. Эхнийх нь тухайн баримтыг шууд сануулахад хэрэглэгдэнэ. Дараагийнх нь тухайн баримтын хуулбарыг өөр нэрээр сануулах, эсвэл Excelийн өмнөх хувилбарт тохируулан сануулахад хэрэглэгдэнэ.

Workbookээ сануулахын тулд (1):

  • Майкрософт офис товчин дээр дарна
  • Save гэдэг дээр дарна
  • Файлынхаа нэрийг өгөөд Save гэдэг дээр дарна.



 

Workbookээ сануулахын тулд (2):

  • Майкрософт офис товчин дээр дарна
  • Save As гэдгийг дарна
  • Workbookийнхээ нэрийг өгнө
  • Save as Type гэсэн хэсгээс Excel 97-2003 Workbook гэдгийг сонгоод Save гэдэг дээр дарна



Excel 2007 дээр ингэж өмнөх хувилбараар сануулахгүй бол Excel 97-2003 хувилбаруудад таны баримт нээгдэж чадахгүйд хүрнэ. Баримтын өргөтгөлийн хувьд ч ялгаатай. Өмнөх хувилбаруудад Excel баримтын өргөтгөл name.xls байсан бол Excel 2007 -с эхлээд name.xlsx болсон.

Workbookийг нээх

Өмнө нь үүсгэж сануулсан Workbookийг нээхдээ:

  • Майкрософт офис товчин дээр дарна
  • Open гэдэг дээр дарна
  • Нээх Workbookээ олж сонгоно
  • Open гэдэг дээр дарна



Баримтад өгөгдөл оруулах

Excelийн баримтад өгөгдөл шивж оруулах хоёр хувилбар бий. Эхнийх нь идэвхтэй байгаа нүдэнд шууд оруулах, дараагийнх нь томъёоны мөрөөр оруулах.

Идэвхтэй байгаа нүдэнд өгөгдөл оруулахдаа:

  • Өгөгдөл бичих нүдээ сонгож дарна
  • Бичнэ

 

Томъёоны мөрөөр өгөгдөл оруулахдаа:

  • Өгөгдөл оруулах нүдээ сонгож дарна
  • Хулганы заагуурыг Томъёоны мөрөнд аваачиж байрлуулна
  • Өгөгдлөө бичнэ

 

 

Excel 2007 - Өгөгдөлтэй ажиллах

Excelийн нүдэн дэх өгөгдлийг хуулж, хайчилж, зөөж, тавьж болдог. Ингэхийн тулд эхлээд тухайн нүдээ сонгох хэрэгтэй.

Excelийн нүд (өгөгдөл) -ийг сонгох

Нүд юм уу өгөгдлийг хуулах (эсвэл хайчлах) -р сонгохдоо:
   - Тухайн нүдэн дээр дараад сонгож болно

   - Тухайн нэг нүднээс эхлүүлэн хулганаараа чирж хэд хэдэн нүдийг сонгож болно

Мөр ба баганыг сонгох

   Мөр юмуу баганыг сонгохдоо тухайн мөр (эсвэл багана) -ийн толгой дээр дарна.

Хуулах, тавих

Өгөгдлийг хуулж тавихдаа
   - Хуулах нүдээ сонгоно
   - Home таабны Clipboard бүлэг дэх Copy товчин дээр дарна

   - Хуулсан өгөгдлийг тавих нүдээ сонгоно
   - Home таабны Clipboard бүлэг дэх Paste товчин дээр дарна

Хайчлах, тавих

Өгөгдлийг хайчилж тавихдаа
   - Хайчлах нүдээ сонгоно
   - Home таабны Clipboard бүлэг дэх Cut товчин дээр дарна

   - Хайчилсан өгөгдлийг тавих нүдээ сонгоно
   - Home таабны Clipboard бүлэг дэх Paste товчин дээр дарна

(Undo) ба (Redo)

Undo ба redo бол байнга ашиглагддаг үйлдэл юм.

Хэрэв ямар нэг зүйл буруу хийсэн бол (жишээ нь хэрэгтэй нүднүүдээ санамсаргүй устгасан бол) undo (undo - үл хийх) хийж буцаадаг.

Хэрэв хүссэн үр дүнгээсээ хэтрээд буцаачихвал redo (redo - дахин хийх) хийж сэргээнэ.

Үүнийг хийхийн тулд:
   - Күйк аксес түүлбаарын Undo ба Redo -г дарна.

Автоматаар дүүргэх

Энэ бол тухайн нүдний өгөгдлийг бусад нүдэнд дүүргэх, эсвэл тухайн өгөгдлийн дараалсан утгуудыг бусад нүдэнд дүүргэх үйлдэл юм.

Жишээ нь, А баганын зургаан нүдийг 2009-09-14 -с эхлээд он, сар, өдрийн дараалсан утгаар дүүргэх хэрэгтэй болсон гэж үзье. Тэгвэл, эхлэх огноог нь А2 нүдэнд бичээд түүнийгээ чирж бусад нүдийг дүүргэж болно.
Үүний тулд:
   - Тухайн нүдэнд өгөгдлөө бичнэ
   - Уг нүдээ сонгоно
   - Нүдний Fill Handle буюу дүүргэх товчин дээр дарж үлдсэн нүднүүдээ дүүртэл чирнэ



 

Excel 2007 - Worksheet

Нүд, мөр, багана оруулах

Excelд нүд, мөр, багана оруулахдаа:

  • Мөр нэмэх бол курсорын дээр, багана нэмэх бол курсорын зүүн талд нэмэгддэгийг бодолцож курсороо байрлуулна
  • Home таабны Cells бүлэг дэх Insert товчин дээр дарна
  • Ингээд нүд нэмэх бол Cell, мөр нэмэх бол Row, багана нэмэх бол Column дээр дарна

 

Нүд, мөр, баганыг устгах

Нүд, мөр, баганыг устгахдаа:

  • Устгах гэж байгаа нүд, мөр, баганан дээр курсороо байрлуулна
  • Home таабны Cells бүлэг дэх Delete товчин дээр дарна
  • Гарч ирэх сонголтоос юуг устгах гэж байгаадаа тохируулан Cell, Row, Column -с нэгийг дарна

 

Өгөгдөл хайх, солих

Ямар нэг өгөгдөл хайх, олдвол өөр нэг өгөгдлөөр солихын тулд:

  • Home таабны Editing бүлэг дэх Find & Select товчин дээр дарна
  • Зүгээр хайх бол Find, хайж олоод өөр өгөгдлөөр солих бол Replace -г сонгоно
  • Зүгээр хайх бол Find What хэсэгт хайх үгээ бичнэ, хайж олоод солих бол Replace With хэсэгт солих үгээ бичнэ
  • Хайлтын илүү дэлгэрэнгүй сонголтууд Options товчийг дарахад гарч ирнэ

 

Go To команд

Энэхүү Go To командаар тухайн нэг нүдэнд хүрч болдог. Ингэхдээ тухайн нүдний хаяг (жишээ нь A5, B150 гэх мэт) -г ашиглана. Үүнийг хийхдээ:

  • Home таабны Editing бүлэг дэх Find & Select товчин дээр дарна
  • Go To дээр дарна

 

Англиар бичсэн текстийн алдааг шалгах

Excelд одоогоор монгол текстийн алдаа шалгах боломж байхгүй байгаа. Харин англи текстийн алдааг шалгахдаа:

  • Review таабны Spelling товчин дээр дарна

 

Excel 2007 - Тооцоолол хийх

Excelийн томъёо

Excelд математик үйлдэл, тооцоолол хийхийн тулд томъёог ашигладаг. (Formulas тааб.) Томъёог томъёоны мөрөнд тэнцүүгийн тэмдгээр (=) эхлэн бичнэ.

 

 

Excelийн томъёог ашиглахын тулд дараах хэдэн элементийг ойлгодог байвал зохино.

     Хаяг: Тооцоололд хэрэглэгдэх өгөгдлийн нүд, эсвэл муж
     Оператор: Тооцоолол хийхэд ашиглах тусгай тэмдэгтүүд (+, -, *, / гэх мэт)
     Тогтмол: Утга нь өөрчлөгддөггүй тоо эсвэл текст
     Функц: Excelд урьдчилан тодорхойлогдсон байдаг томъёо

Томъёо бичих үндсэн хэлбэр:

  • Томъёоны үр дүнг гаргах нүдээ сонгоно
  • Тэнцүүгийн тэмдгийн (=) араас томъёогоо бичнэ
  • Enter дарна

 

Тооцоололд функц ашиглах нь

Функц гэдэг бол Excelд урьдчилан тодорхойлогдсон байдаг томъёо юм. Функц нь нэр ба аргументтай байна. Аргументийг хаалтан дотор бичиж өгнө.

Excelд байдаг ерөнхий функцүүдийг дурдвал:

     Sum: Сонгогдсон бүх нүдний утгыг аргументад авах ба нийлбэрийг нь олно
     Average: Сонгогдсон бүх нүдний утгыг аргументад авах ба дундаж утгыг олно
     Min: Хамгийн бага утгыг олно
     Max: Хамгийн их утгыг олно
     Count: Сонгогдсон муж дахь тоон утга бүхий нүдний тоог олно. Тухайн мужийг аргументад авна.

Функцээр тооцоолол хийхдээ:

  • Функцын үр дүнг гаргах нүдийг сонгоно
  • Formulas тааб дахь Function Library бүлгийн Insert Function товчин дээр дарна
  • Хүссэн функцээ сонгоно
  • ОК дарна

  • Number 1 хэсэгт сонгох мужийн эхний нүдийг заана
  • Number 2 хэсэгт сонгох мужийн сүүлийн нүдийг заана
  • ОК дарна

 

Функцын сан

Function Library буюу функцын сан нь туушингийн Formula тааб дээр байрлах бүлэг юм. Энд маш олон функцүүд агуулагддаг.

Заримаас нь дурдвал:

     AutoSum: Өгөгдлийн (нүдний) мужийн нийлбэр утгыг олох функц
     Recently Used: Хамгийн түгээмэл ашигладаг функцүүдийн жагсаалт
     Financial: Хуримтлагдсан хүү, мөнгөн урсгалын харьцаа болон бусад нэмэлт санхүүгийн функцүүд
     Logical: Ба, хэрэв, үнэн, худал, эсвэл гэх мэт логик үйлдлүүд
     Text: Тексттэй ажиллах функцүүд
     Date & Time: Огноо цаг тооцоолох функцүүд
     Math & Trig: Математик функцүүд

 

Харьцангуй, абсолют, холимог хаяг

Тухайн нүдийг багана ба мөрийн гарчгаар хослуулан (жишээ нь A1, B20 гэх мэт) нэрлэхийг харьцангуй хаяг гэнэ. Хэрэв тухайн томъёо харьцангуй хаяг агуулсан байвал түүнийг өөр нүд рүү хуулахад уг томъёо яг тэр чигээрээ хуулагдахгүй. Аргумент нь шилжсэн нүдний харьцангуй хаягаар солигдоно. Ингээд уг шилжсэн нүднийхээ харьцангуй хаягт харгалзан үйлдэл хийнэ.

Жишээлбэл, энгийн нэг нэмэх үйлдлийн томъёо =(A1+B1) C1 нүдэнд байжээ. Түүнийг C2 нүдрүү хуулбал тэр нь шилжсэн нүднийхээ харьцангуй хаягийг авч =(A2+B2) болно.

 

 

Ийм үр дүн гаргахгүй гэвэл томъёонд абсолют хаяг ашиглах хэрэгтэй. Абсолют хаяг гэдэг нь тухайн нүдний хаягийг долларын тэмдэгтэйгээр ($) бичсэнийг хэлнэ (жишээ нь $A$1, $B$20 гэх мэт).

Тэгвэл өмнөх жишээний C1 нүдэн дэх томъёо =($A$1+$B$1) гэж байсан бол түүнийг C2 нүд рүү хуулахад үр дүн нь яг өмнөх нүдний ижил A1, B1 нүдний нийлбэр байна. Мөр ба багана хоюулаа абсолют учир хааш нь ч хуулсан өөрчлөгдөхгүй.

 

Харин мөр юмуу баганын аль нэгийг нь абсолют, нөгөөг нь харьцангуйгаар авсныг холимог хаяг гэнэ.

Жишээ нь, дээрх томъёо =(A$1+$B1) гэсэн байвал A1 нүдний мөр нь тогтмол, багана нь харьцангуй; B2 нүдний багана нь тогтмол, нүд нь харьцангуй байна.

Worksheetийг холбох нь

Нэг Workbook дотор, тухайн worksheetэд өөр нэг worksheetийн нүдийг дуудаж ашиглах хэрэгцээ гарч болох юм. Тэгвэл энэ үед хаягийг шийтийн нэр!нүдний хаяг гэсэн загвараар бичнэ.

Жишээ нь, одоо байгаа шийтийн A1 нүдэн дээр Sheet2 шийтийн A2 нүднийг нэмэх бол =A1+Sheet2!A2 гэсэн томъёог ашиглана.

Excel 2007 - Эрэмбэлэх, шүүх

Өгөгдсөн нөхцлийн дагуу өгөгдлийн эрэмбэлэж, шүүх боломж Excelд байдаг.
Жишээ нь, тухайн баганын утгуудыг өсөх эрэмбээр байрлуулах, эсвэл зөвхөн 500 гэсэн утгатай нүднүүдийг харуулах гэх мэт.

Энгийн эрэмбэлэлт

Тухайн баганын утгыг өсөх, буурахаар эрэмбэлэх нь хамгийн энгийн эрэмбэлэлт бөгөөд үүнийг гүйцэтгэхийн тулд:

  • Эрэмбэлэх гэж буй нүднүүдээ ялган сонгоно, эсвэл баганаар нь сонгож болно
  • Home таабны Sort & Filter гэсэн товчин дээр дарна
  • Дээрээс доош өсөхөөр эрэмбэлэх бол A to Z товчин дээр, дээрээс доош буурахаар эрэмбэлэх бол Z to A товчин дээр дарна

 

Дурын эрэмбэлэлт

Нэгээс илүү баганаар, өөрийн хүссэн нөхцлөөр эрэмбэлэхийн тулд:

  • Home таабны Sort & Filter товчин дээр дарна
  • Custom Sort гэдэг дээр дарна
  • Sort by гэдэг хэсэгт түрүүлж эрэмбэлэх багана, нөхцлөө заана
  • Өөр багана, нөхцөл нэмэх бол Add Level дээр дарна
  • Шинээр гарч ирсэн Тhen by гэсэн хэсэгт дараагийн багана, нөхцлөө зааж өгнө
  • OK дээр дарна

Шүүлт

Шүүлт бол зөвхөн тухайн нөхцлийг хангасан өгөгдлийг гаргаж ирэх үйлдэл юм.
Шүүлт хийхийн тулд:

  • Шүүлт хийх өгөгдлийн баганаа сонгоно, хэд хэдэн багана ч байж болно
  • Home таабны Sort & Filter дээр дарна
  • Filter товчин дээр дарна
  • Хамгийн эхний нүдний баруун булан дахь суман дээр дарна
  • Тоон утга шүүж байгаа бол Number Filters, текст утга шүүж байгаа бол Text Filters гэсэн товчлуур гарч ирнэ, түүн дээр дарна
  • Шүүх утгаа оруулна
  • ОK дарна





  • Шүүлтийн утгыг устгахын тулд Sort & Filter дээр дарна
  • Clear дээр дарна

  • Шүүлтийг болиулахын тулд Sort & Filter дээр дарна
  • Filter дээр дарна

Excel 2007 - Макро

Excel worksheetэд байнга хийгддэг засварлах, хэлбэржүүлэх үйлдлээ Макро -р бичиж аваад дараа нь хялбархан гүйцэтгэж болдог. Өөрөөр хэлбэл Макро нь таны хийсэн үйлдлүүдийг санаж аваад дараа нь түүнийгээ нэг бүрчлэн гүйцэтгэж чаддаг.

Макро бичих

Макро бичихийн тулд:

  • Туушин дээрх View таабан дээр дарна
  • Macros дээр дарна
  • Record Macro гэдэг дээр дарна
  • Ямар нэг нэр өгнө, нэрээ зай авалгүй бичнэ
  • Shortcut Key оруулж болно, Ctrl+M гэх мэт
  • Тухайн макро -ны талаар тайлбар бичиж өгч болно



  • Макро -д сануулах үйлдүүдээ хийнэ, жишээ нь юм бичих, бичсэнээ хэлбэржүүлэх гэх мэт
  • Macros дээр дарна
  • Stop Recording гэдэг дээр дарна

 

 

Макрог ажиллуулах

Макрог ажиллуулахдаа хэрэв уг макро -г бичихдээ Shortcut Key оруулсан бол (дээрх жишээгээр бол Ctrl+M) түүнийг дарна, эсвэл:

  • Туушин дээрх View таабны Macros дээр дарна
  • View Macros гэдэг дээр дарна
  • Макро -гоо сонгоод Run гэдэг дээр дарна



Excel 2007 - Зураг, график

Зураг нэмэх

Excelийн worksheetэд зураг нэмэхийн тулд:

  • Insert таабан дээр дарна
  • Picture товчин дээр дарна
  • Оруулах зургаа хайж, сонгоно
  • Insert товчин дээр дарна
  • Зургаа байрлуулахдаа хулганаар сонгоод, хүссэн газраа чирж тавина

 

Clip artнэмэх

Clip art(Clip Art) буюу урьдчилан бэлтгэгдсэн зургийн цомгоос worksheetэд оруулахдаа:

  • Insert таабан дээр дарна
  • Clip Art товчин дээр дарна
  • Clip Art харилцах цонхны Search for гэсэн хэсэгт зургийн нэрийг бичиж хайна,
    жишээ нь apple
  • Клип артаа сонгож дарна
  • Оруусан график (клип арт) -аа байрлуулахын тулд хулганаар сонгоод, хүссэн газраа чирж тавина

Зураг болон клип артыг засварлах

Worksheetэд ямар нэг график нэмэх үед туушин дээр Format гэсэн нэмэлт тааб бий болдог. Энэхүү тааб нь зураг болон графикийг засаж, янзлах боломж олгоно. Энэ тааб:
      - Adjust буюу Тохируулах: Зургийн тод, бүдэг, өнгө зэргийг тохируулах
      - Picture Style буюу Зургийн стил: Зурагт хүрээ, жааз, тусгай эффект нэмэх
      - Arrange буюу Байрлуулах: Зургийн байрлал болон эргэлтийг тохируулах
      - Size буюу Хэмжээ: Зургийг хайчлах, хэмжээг тохируулах
гэсэн дөрвөн бүлэгтэй.

Дүрс нэмэх

Дүрс нэмэхийн тулд:

  • Insert таабан дээр дарна
  • Shapes товчин дээр дарна
  • Дүрсээ сонгож дарна

  • Дүрсээ байрлуулах газарт хулганаараа товшино
  • Дүрсийг чирж байрлууж болно
  • Дүрсийг тойрон байрлах цэгүүдийг чирж, дүрсний хэмжээг өөрчилж болно

Дүрсийг хэлбэржүүлэхдээ:

  • Дүрсээ сонгоно
  • Format таабан дээр дарж хүссэн хэлбэржилтээ сонгоно

Смаарт арт нэмэх

Смаарт арт (SmartArt) бол Офис 2007 -д шинээр бий болсон фийчир (feature) юм. Энэ нь урсгал диаграм, процесс, амьдралын цикл зэрэг график диаграмуудыг worksheetэд оруулж өгдөг.
Смаарт арт оруулахын тулд:

  • Insert таабан дээр дарна
  • SmartArt товчин дээр дарна
  • Өөрийн хэрэгцээнд тохирох Смаарт артаа сонгоно
  • OK дарна

  • Смарт артын талбаруудад харгалзах утгуудыг оруулж өгнө
  • Смаарт артаа (хүрээг нь) сонгоно
  • Worksheetийн хаана байрлуулах тэр газраа чирж тавина

Смаарт артыг хэлбэржүүлэхийн тулд:

  • Смаарт артаа сонгоно
  • Design юмуу Format таабан дээр дарна
  • Сонгосон смаарт артдаа зураг, текст нэмнэ

Excel 2007 - Chart

Chart нь Excelийн worksheet дэх мэдээллийг график хэлбэрээр харуулдаг. Excelийн Chart баганан (column), шугаман (line), дугуй (pie), дөрвөлжин (bar), талбайн (area), цэгэн (scatter) гэсэн хэд хэдэн хэлбэртэй байж болдог. Chartын хэлбэрүүдийг туушингийн Insert таабны Chart бүлгээс сонгож болно.

Chart үүсгэх

Chart үүсгэхийн тулд:

  • Chartад харуулах мэдээллэл бүхий нүднүүдээ сонгоно
  • Туушин дээрх Insert таабан дээр дарна
  • Chart бүлгээс өөрийн хүссэн төрлөө сонгон дарна

Chart өөрчлөх

Chart нэгэнт үүссэн бол түүнийг өөрлөхийн тулд дараах хэд хэдэн үйлдлийг хийж болно.

Chartыг шилжүүлэхийн тулд:

  • Chartан дээрээ дараад уг worksheetийнхээ өөр нэг газарт чирж байрлуулна, эсвэл
  • Design тааб дээрх Move Chart товчин дээр дарна
  • Хүссэн байрлалаа сонгоно (энэ Workbookийнхээ өөр нэг шийт, эсвэл бүр шинэ шийт)

Chartад орсон өгөгдлийг өөрчлөхийн тулд:

  • Chartаа сонгоно
  • Design таабан дээрх Select Data товчин дээр дарна
  • Шинээр өгөгдлийн муж зааж өгч болно, одоо байгаа өгөгдлөө өөрчилж болно

Багананд буй өгөгдлийг мөр рүү, мөрөнд буй өгөгдлийг багана руу болгож солихын тулд:

  • Chartаа сонгоно
  • Design тааб дээрх Switch Row/Column товчин дээр дарна

Chartын гарчиг, эсвэл лэйблийг өөрчлөхийн тулд:

  • Chartаа сонгоно
  • Layout тааб дээрх Chart Title юмуу Data Labels товчин дээр дарна
  • Гарчгаа өөрчлөөд Enter дарна

Chart-ын хэрэгсэл

Chartыг сонгох үед туушин дээр Chartын хэрэгсэл гарч ирдэг. Хэрэгсэл нь Design, Layout, Format гэсэн 3 таабтай.

Design тааб дотор Chartын төрөл, байрлал, хэлбэр зэргийг удирдах хэрэгсэл агуулагдана.

 

Layout тааб дотор зураг (pictures), дүрс (shapes), текст хайрцаг (text boxes), лэйбэл (labels), тэнхлэг (axes), дэвсгэр (background), анализ (analysis) оруулах удирдлага агуулагдана.

 

Format тааб дотор дүрсийн хэлбэр, үгийн хэлбэр, хэмжээ өөрчлөх удирдлага агуулагдана.

Chartыг Word (Word) руу хуулах

  • Chartаа сонгоно
  • Home таабны Copy товчин дээр дарна
  • Word баримт руугаа ороод Home таабны (Wordийн) Paste товчин дээр дарна

 

Excel 2007 - Worksheet дэх хэлбэржилт

Текстийг баганан (хүснэгтэн) хэлбэрт шилжүүлэх

Заримдаа нэг нүдэн дэх өгөгдлийг хоёр ба түүнээс олон нүднүүдэд хуваан байрлуулах хэрэгцээ гардаг. Үүнийг та Text to Columns гэсэн үйлдлээр хялбархан гүйцэтгэж болно. Ингээд тэрхүү үйлдлийг хийхдээ:

  • Хуваах өгөгдөл бүхий баганаа сонгоно
  • Data таабан дээрх Text to Columns товчин дээр дарна
  • Тухайн өгөгдлийг ямар нэг тэмдэгтээр, жишээ нь таслалаар зааглан хуваах бол Delimited, тэмдэгтийн тогтсон уртаар зааглаж хуваах бол Fixed width гэсэн сонголтыг бөглөнө

 

Фонт өөрчлөх

Excel дээр ажиллаж байхад ямар нэг гарчиг, тайлбар зэргийг энгийн бичвэрээс ялгахын тулд фонтыг өөрчилдөг. Фонт өөрчлөхийн тулд:

  • Гарчиг, тайлбар бүхий нүдээ сонгоно
  • Home таабны Font бүлгээс фонтын хэлбэр, хэмжээ, тод, налууг сонгож тохируулна

Нүд хэлбэржүүлэх (Format Cells) харилцах цонх

Excelд өгөгдлөөс гадна нүд хэлбэржүүлэх боломж бас байдаг. Ямар нэг нүдийг хэлбэржүүлэхийн тулд:

  • Хэлбэржүүлэх нүдээ (нүдний мужаа) сонгоно
  • Home таабны Alignment бүлгийн харилцах цонхны суман дээр дарна

Ингэхэд нүдний хэлбэрийг өөрчлөх үйлдэлтэй хэд хэдэн тааб бүхий цонх гарч ирнэ. Цонхны таабуудыг тайлбарлавал:

  • Number тааб: Тухайн нүдэнд буй өгөгдлийн төрлөөс (бүхэл тоо, бутархай тоо, огноо, хувь, цаг гэх мэт) хамаарч уг өгөгдлийн хэлбэрийг өөрчлөх боломж олгоно
  • Alignment тааб: Тухайн нүдэн дэх текстийг хэвтээ болон босоо чиглэлд хэрхэн байрлах, текст нь нүдэн дотроо багтаж гарах эсэх, хэд хэдэн нүднүүдийг нэгтгэх гэх мэт үйлдлүүдийг хийж болно
  • Font тааб: Фонтын хэлбэр, хэмжээ, өнгө болон бусад шинжийг өөрчлөх боломжтой
  • Border тааб: Хүрээний хэлбэр, өнгийг тодорхойлно
  • Fill тааб: Нүдийг өнгөөр дүүргэх, нүдний хэлбэрийг сонгох боломжтой

Нүдэнд хүрээ, өнгө нэмэх

Нүдэнд хүрээ, өнгө нэмэхдээ нэг бүрчлэн гараар зааж өгч болно, эсвэл стил ашиглаж болно. Хүрээг гараар нэмэхдээ:

  • Home таабны Font бүлэг дэх Borders товчны доошоо унах хэсгийг дарна
  • Хүссэн хүрээгээ сонгоно


Өнгийг гараар нэмэхдээ:

  • Home таабны Font бүлэг дэх Fill товчны доошоо унах хэсгийг дарна
  • Хүссэн өнгөө сонгоно


Хүрээ болон өнгийг стил ашиглан нэмэхдээ:

  • Home таабны Cell Styles товчин дээр дарна
  • Гарч ирэх стилүүдээс сонгож болно, эсвэл шинэ стил үүсгэж болно

Баганын өргөн, мөрийн өндрийг өөрчлөх

Баганын өргөн, мөрийн өндрийг өөрчлөхдөө:

  • Home таабны Cells бүлгийн Format товчин дээр дарна
  • Row Height юмуу Column Width гэсэн командын аль нэгийг сонгож утгаа гараар оруулна
  • Эсвэл AutoFit Row Height юмуу AutoFit Column Width -ын аль нэгийг сонгож автоматаар тохируулна

 

Мөр, баганыг нуух, эс нуух

Мөр, баганыг нуух, эс нуухдаа:

  • Нуух (эс нуух) гэж буй мөрөө / баганаа сонгоно
  • Home таабны Cells бүлгийн Format товчин дээр дарна
  • Hide & Unhide гэдэг дээр дарна
  • Гарч ирэх сонголтоос хэрэв мөр нуух бол Hide Rows, багана нуух бол Hide Columns гэснийг сонгоно. Эс нуух бол Unhide Rows, Unhide Columns -ын аль тохирохыг сонгоно.

Нүднүүдийг нэгтгэх

Хэсэг нүдийг нэгтгэж нэг том нүд болгохдоо: нэгтгэх нүднүүдээ сонгоод Home таабны Alignment бүлгийн Merge & Center товчин дээр дарна. Энэхүү товчны унах хэсэгт дараах дөрвөн сонголт байдаг нь:

  • Merge & Center: Сонгосон нүднүүдийг нэгтгээд доторх агуулгыг шинээр үүссэн том нүдний голд байрлуулдаг
  • Merge Across: Сонгосон нүднүүдийг мөрийн дагуу нэгтгэнэ
  • Merge Cells: Сонгосон нүднүүдийг нэгтгэнэ, өгөгдлийг голдуулахгүй
  • Unmerge Cells: Нэгтгэж үүсэн нүдийг салгана

Нүдэн дэх өгөгдлийг байрлуулах

Нүдний өгөгдлийг байрлуулахдаа нүдээ (нүдний мужаа) сонгоод Home таабны Alignment бүлгийн байрлуулах командуудаас ашиглана. Энд хэд хэдэн төрлийн сонголт байдаг нь:

  • Top Align: Текстийг нүдний дээд хэсэгт байрлуулна
  • Middle Align: Текстийг босоо чиглэлд нүдний дунд хэсэгт байрлуулна
  • Bottom Align: Текстийг нүдний доод хэсэгт байрлуулна
  • Align Text Left: Текстийг нүдний зүүн хэсэгт байрлуулна
  • Center: Текстийг хөндлөн чиглэлд нүдний дунд хэсэгт байрлуулна
  • Align Text Right: Текстийг нүдний баруун хэсэгт байрлуулна
  • Decrease Indent: Текстийн урдах догол мөрийг (нүдний зүүн ирмэг текст хоёрын хоорондох зайг) багасгана
  • Increase Indent: Текстийн урдах догол мөрийг (нүдний зүүн ирмэг текст хоёрын хоорондох зайг) ихэсгэнэ
  • Orientation: Текстийг хөндлөн ба босоо чиглэлд эргүүлнэ

 

 

 

Excel 2007 - Worksheetтэй ажиллах

Worksheetийг хэлбэржүүлэх

Та worksheetийн таабын нэрийг өөрчилж, өнгий нь сольж болно.
Worksheetийн нэрийг өөрчлөхдөө:

  • Нэрийг нь өөрчлөх гэж буй шийтээ нээнэ
  • Home таабны Cells бүлэг дэх Format товчин дээр дарна
  • Rename sheet гэснийг сонгоно
  • Сольж буй шинэ нэрээ бичиж өгнө
  • Enter дарна

Worksheetийн таабын өнгийг өөрчлөхдөө:

  • Өнгийг нь өөрчлөх гэж буй шийтээ нээнэ
  • Home таабны Cells бүлэг дэх Format товчин дээр дарна
  • Tab Color гэдэг дээр дарна
  • Гарч ирэх сангаас өнгөө сонгоно


Worksheetийн байрлалыг өөрчлөх
Тухайн Workbook дотор worksheetийн байрлалыг өөрчлөхдөө:

  • Workbookээ нээнэ
  • Байрлалыг нь өөрчлөх гэж буй шийтээ (таабаа) сонгоод хулганаа дарсан чигээр зүүн эсвэл баруун зүгт хөдөлгөнө. Ингэхэд жижиг хар сум гарч ирнэ
  • Сумны заасан байрлалд шийтээ тавина


Worksheet шинээр нэмэх, устгах
Worksheet шинээр нэмэхдээ:

  • Workbookээ нээнэ
  • Home таабны Cells бүлгийн Insert товчин дээр дарна
  • Insert Sheet гэдгийг дарна. Ингэхэд одоо сонгогдсон байгаа шийтийн зүүн талд шинэ шийт нэмэгдэнэ

Worksheetийг устгахдаа:

  • Workbookээ нээнэ
  • Home таабны Cells бүлгийн Delete товчин дээр дарна
  • Delete Sheet гэдгийг дарна


Worksheetийг хуулах, тавих
Worksheetийг хуулах, тавихдаа:

  • Хуулах гэж буй worksheetээ (таабаа) сонгож дарна. Хулганы баруун товчийг дарж Move or Copy гэдгийг сонгоно

 

 

 

 

  • Гарч ирэх цонхонд хаана байрлуулах газраа сонгоно
  • Доор нь байгаа Create a Copy гэсэн чекбоксыг (check box) бөглөөд
  • OK товчин дээр дарна

Excel 2007 - Хуудас тохируулах, хэвлэх

Гарчигтай хэвлэх

Print titles буюу гарчигтай хэвлэх үйлдэл нь багана ба мөрийн гарчгийг (хаягийг) хуудас бүрд хэвлэж, олон хуудастай материалыг хэвлэсний дараа уншихад хоорондоо холилдолгүй эвтэйхэн байлгах боломж олгодог. Гаригтай хэвлэхийн тулд:

  • Туушингийн Page Layout таабан дээр дарна
  • Print Titles товчин дээр дарна
  • Print Titles гэсэн хэсэгт хуудас бүрд давтан хэвлэх мөр / баганаа зааж өгнө
  • OK товчин дээр дарна

Толгой, хөл үүсгэх

Толгой, хөл үүсгэхдээ:

  • Insert таабны Text бүлэг дэх Header & Footer товчин дээр дарна
  • Ингэхэд Header & Footer Tools Design гэсэн шинэ тааб гарч ирнэ
  • Толгой хөлний хооронд шилжихдээ Go to Header юмуу Go to Footer товчин дээр дарна

  • Толгой, хөлийн агуулгыг (текст, зураг гэх мэт) харгалзах талбарт оруулж өгнө
  • Урьдчилан тодорхойлогдсон агуулга оруулах бол, жишээ нь тоо бол Page Number, огноо бол Current Date, цаг бол Current Time гэх мэт харгалзах товчнууд дээр дарна
  • Толгой, хөлийг зүүн, баруун, төв гурван байрлалд алинд нь ч оруулж болно

Хуудасны хөвөөг тохируулах

Хуудасны хөвөөг тохируулахдаа:

  • Page Layout таабны Margins товчин дээр дарна
  • Гарч ирэх бэлэн сонголтоос сонгож болно

Эсвэл:

  • Custom Margins гэсэн дээр дарна
  • Хөвөөний дээр, доор, баруун, зүүн гэх мэт бүх хэмжээг оруулна
  • OK дарна

Хуудасны чиглэлийг өөрчлөх

Хуудасны чиглэлийг хэвтээ болон босоо чиглэлд шилжүүлж өөрчлөхдөө:

  • Page Layout таабны Orientation товчин дээр дарна
  • Босоо бол Portrait хэвтээ бол Landscape гэснийг сонгоно

 

 

Хуудасны таслагч тохируулах

Excelийн баримтыг хэвлэсний дараа уншихад эвтэйхэн байлгах үүднээс хэвлэх хуудас хаана дуусахыг тохируулж болно. Үүнийг хуудасны таслагч тохируулах гэнэ. Хуудасны таслагч тохируулахдаа:

  • Page Layout таабны Breaks товчин дээр дарна
  • Insert Page Break дээр дарна. Ингэхэд одоо сонгогдсон байгаа нүднээс зүүн дээд чиглэлд үлдсэн нүдээр хуудсыг таслана

Сонгосон мужийг хэвлэх

Олон тохиолдолд тухайн worksheetийг бүхэлд нь биш нэг хэсгийг нь сонгож хэвлэх шаардлага гардаг. Үүнийг Print Range функцээр хялбархан гүйцэтгэж болно. Сонгосон мужийг хэвлэхдээ:

  • Хэвлэх гэж буй мужаа сонгоно
  • Page Layout таабан дахь Print Area товчин дээр дарна
  • Set Print Area гэдэг дээр дарна

 

Дээрх бүх үйлдэл нь Excelийн баримтыг хэвлэхэд бэлдэж байгаа хэрэг бөгөөд жинхэнэ цаасан дээр буулгаж хэвлэх үйлдлийг Print (Майкрософт офис товчин дээр дараад Print дээр дарах) командаар гүйцэтгэнэ гэдгийг сануулъя.

Excel 2007 - Лэйоут

Worksheetийг хуваах

Worksheetийг, ажиллахад эвтэйхэн байлгах үүднээс хэмжээг нь өөрчилж болохуйц хэд хэдэн хэсгүүдэд хувааж болдог. Үүнийг хийхийн тулд:

  • Хуваах гэж буй worksheetийнхээ аль нэг нүдийг сонгоно
  • View таабны Split button товчин дээр дарна
  • Хуваагдсан хэсэг бүр дээр нэгнээс нь үл хамааран ажиллаж болно
  • Хуваагдсэн хэсгүүдийг хулганаар чирж өөрт тохируулан хэмжээг нь өөрчилж болно

 

Мөр, баганыг царцаах

Worksheetийн нэг хэсгийг сонгож царцаагаад бусад хэсэг рүү шилжин үйлдэл хийхэд өмнөх царцсан хэсэг хөдөлгөөнгүй байж байдаг. Үүнийг Freeze Panes функцээр гүйцэтгэнэ. Мөр юмуу баганыг царцаахын тулд:

  • View таабны Freeze Panes товчин дээр дарна
  • Тухайн сонгогдсон нүднээс зүүн, дээд зүгт байгаа нүднүүдийг царцаах бол Freeze Panes товчин дээр дарна

Эсвэл:

  • Хамгийн дээд мөр, хамгийн эхний баганыг царцаах бол Freeze Top Row, Freeze First Column товчин дээр дарна


Эс царцаахын тулд:

  • View таабны Freeze Panes товчин дээр дарна
  • Unfreeze дээр дарна

Worksheetийг нуух

Worksheetийг нуухдаа:

  • Нуух гэж буй шийтээ (таабаа) сонгоно
  • Хулганы заагуурыг таабан дээр байрлуулаад баруун товчоо дарна
  • Hide гэдгийг дарна


Worksheetийг эс нуухдаа:

  • Дурын нэг worksheet таабан дээр хулганы баруун товчийг дарна
  • Unhide гэсэн дээр дарна
  • Эс нуух worksheetээ сонгоно
  • ОК товчин дээр дарна

 

 

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
saikhnaa (зочин)

Сайн байн уу надад туслаач Exsel 2007-ын Data бүлгийн камандуудыг тайлбарлаад өгөөч

tseegii (зочин)

hi excel 2007 iin data tools bulgiin commandiig tailbarlaad ogooch

Terbish (зочин)

Ажэ ажэ амжилт сайхан бие даалт байлаа

Uka (зочин)

Hi... Компьтерийн хичээлдээ ёстой сайн юмаа... Мэдээж чаддаг юмаараа тусална гэдэгт найдая

Uka (зочин)

Kkkeeeeeeee........Гол юмаа мартсан байлаа...Microsoft excel-Data цэс,Home цэсний талаар яг энүүн шигээ товч бөгөөд тодорхой тавина уу???

otgoo (зочин)

yostoi goy ym bna data zecnii komanduudiig tailbarlaad ogooch

tian tian (зочин)

nadad tuslaach review программын талаар мэдээлэл яаж олох вэ
туслаач
pls pls pls pls

tian tian (зочин)

nadad tuslaach review программын талаар мэдээлэл яаж олох вэ
туслаач
pls pls pls pls

dorjoo (зочин)

view туузын zoom, window, бүлгийн командуудыг тайлбарлаад өгөөч

orshihoo (зочин)

excel 2007 iin insert tsesni talaar delgerngu medeelel bnu ? olj ogj tuslaach

ok (зочин)

Data цэсийг оруулаарай тэгвэл хэн хүн тустай талархал илүү хүлээх гэдэг итгэлтэй байна бас баярлаллаа.

номундарь (зочин)

windows short keys талаар хэлээд өгөөч

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)